Б.Ариунсанаа: Англи хэл маань сайжрахын хажуугаар бусадтай харилцах, бусдыг сонсох чадварууд минь илтгэх урлагт суралцсанаар эрчимтэй ахиж байгаа.

“Jolly Talk” булангийн энэ удаагийн дугаарт урдаа тавьсан зорилгодоо үнэнч, хүсэл эрмэлзлээр дүүрэн “Jolly Teens” брэнд хөтөлбөрийн 2017–2021 онд амжилттай суралцаж төгссөн Ариунсанаатайгаа ярилцлаа. Ариунсанаа маань Монгол Тэмүүлэл ахлах сургуулийн 9-р ангийн сурагч болоод удаагүй байгаа билээ.

🎤Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаан уу? Намайг Б.Ариунсанаа гэдэг. Би 14 настай Монгол Тэмүүлэл ахлах сургуулийн 9-р ангийн сурагч.

🎤“Англи Хэлний Академи ” ийг сонгон суралцах болсон түүхээс нь хоёулаа яриагаа эхэлье?

Анх ээж маань Англи Хэлний Академид бүртгүүлэхээр дагуулж явсан. Тэр үед Академи маань гэрээс нилээн хол зайтай байсан болохоор явахад хүндрэлтэй байсан. Тэгтэл Англи Хэлний Академи маань гэрийн хажууханд шинэ салбартай болоход маш их баярлаж шууд л бүртгүүлэхээр очсон доо.

🎤Англи хэл сурахад танд хамгийн их нөлөөлсөн зүйл юу бэ?

Түрүүн хэлсэнчлэн ээж минь анх Англи хэлэнд маань санаа тавьсан. Би энэ үед аливаа зүйлсийн учрыг ойлгодоггүй. Жаахан байсан болоод ч тэр үү англи хэлэнд ач холбогдол өгдөггүй за яахав дээ гэсэн байдалтай байсан. Харин том болохын хэрээр аливаа зүйлийг олон талаас нь харж, түүн дээр тулгуурлан яв л надад илүү ашигтай байх вэ? Энэ нь надад ямар боломжуудыг нээж өгөх бол? Зэрэг чадваруудыг эзэмшсэнээр Англи хэлэнд ач холбогдол өгдөггүй байсан өөрийгөө бага багаар дайчилж эхэлсэн. Тиймээс хамгийн нөлөө бүхий хүн бол БИ өөрөө.

🎤Манай Академид хэдэн жил суралцсан бэ?. Энэ хугацаанд англи хэлний түвшин нь хэр сайжирсан бол?

Би 4 жилийн хугацаанд Англи Хэлний Академид суралцсан. Нэг л мэдэхэд гэр шиг минь л газар болсон. Бид гэртээ л хамгийн тухтай чөлөөтэй байдагтай адил. Дуртай өнгөө ч хэлж чаддаггүй байсан өмнөх үеэ бодвол англи хэлний мэдлэг маань үнэхээр их сайжирсан. Англи хэл маань сайжрахын хажуугаар бусадтай харилцах,бусдыг сонсох чадварууд минь илтгэх урлагт суралцсанаар эрчимтэй ахиж байгаа.

🎤Академийнхаа багш нарынхаа талаар сэтгэгдлээ хуваалцвал?

Манай Академи багш нар сурагчдаа үргэлж дэмжиж, бидэнд үлгэр дуурайлал болж, зөв чиглүүлж өгдөг ба сурагч болгонтой дотно яг л тэдний найз шиг харьцдаг.Багш нар маань үнэхээр халамжтай хөгжилтэй бүр цаанаа л нэг сэтгэлд дулаахан хүмүүс. Хүүхэдтэй харилцах тал дээр болон сурагчдаа ойлгодог нь хамгийн их таалагддаг.

🎤Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

Одоогоор мэргэжлээ хараахан тодорхойлж амжаагүй л байна даа. Учир нь надад одоогоор нээж илрүүлээгүй авьяасууд, давуу талууд зөндөө байгаа шүү дээ. Ямартай ч өөрийгөө олон талаараа хөгжүүлсээр байх бөгөөд хамгийн гол нь сайн хийж чаддаг зүйл маань бусдад тусалж тэр нь эргүүлээд намайг жаргалтай болгох ийм л мэргэжлийг эзэмшинэ.

🎤Англи хэлний Академид суралцсанаар танд ямар амжилт гарсан бэ?

🎤Монгол тэмүүлэл сургуулийнхаа талаар бидэнд ярихгүй юу?

Кембрижийн хөтөлбөртэй Монгол Тэмүүлэл ахлах сургууль-д 8-н сард Математик, Англи хэлээр шалгалт өгөөд тэнцсэн байгаа. Энэ сургууль нь үндэсний болон олон улсын хосолсон хөтөлбөрөөрөө онцлогтой. Энэ жилээс би 9-н хичээлийг IGCSE ийн түвшинд судлах юм. 6-р ангиасаа хойш Монгол Тэмүүлэл миний мөрөөдлийн сургууль минь байсаар ирсэн. Шалгалтын өмнө сайн унтаж ч амар ч чадахгүй баахан бодол толгойд эргэлдээд л. Эртнээс сэтгэл санаагаа бэлдэж орсон болов ч яг цагаа тултал үнэхээр их сандарсан. Шалгалт дуусаад гараад иртэл гар цэв хүйтэн болчихсон байж билээ. Нэг л тааруухан өгсөн санагдаад сэтэл санаагаар уначихсан байхад ах минь л “Зүгээр ээ ,чадсан, болохгүй бол чамайг авах өөр олон сургуулиуд байгаа “ гэх мэт үгсээр тайтгаруулж өгсөн. Хариу нь орой 12 цагийн үеэр гарахын хүлээгээд сэрүүн байхыг хичээсэн ч яах аргагүй хэдэн сарын хагас дутуу нойрондоо дийлдээд унтаад өгөхөд ах маань намайг сэрээж шалгалтын хариуг хэлсэн дээ. Манай гэрийнхэн бөөн л баяр болоод унтахдаа хүртэл инээж унтацгаасан даа. Хэсэгхэн хугацаанд орчлонгоос тасарсан мэт өмнө огт мэдэрч үзээгүй танил бус мэдрэмж авсан. 601 хүүхдүүдээс 94 хүүхэд дотор багтаж өөрийнхөө бодсоноос илүү өндөр оноо авсан өөрөөрөө маш их бахархаж байгаа.

🎤Академид суралцаж байх хугацаанд болсон мартагдашгүй дурсамж бий юу? / хөгжилтэй/

Манай ангийнхан бүгд их хөгжилтэй ухаалаг хүүхдүүд болохоор өдөр бүр л хөгжилтэй таамаглахын аргагүй байдаг. Тиймээс сонгох жаахан хэцүү юм Хамгийн тод санаж явдаг нь багш нарын баяраар бөөнөөрөө нууцаар багшдаа гэнэтийн бэлэг барьж өгсөн үе. Инээд хөөр дүүрэн өдөр болж өнгөрсөн.😊

🎤Гадаад хэлийг сайн сурч зорилгоо биелүүлэхийг хүсч байгаа хүүхдүүдэд өөрийн амжилтын нууцаас хуваалцана уу?

Гадаад хэл суран гэдэг хувь хүний хичээл зүтгэлээс маш их хамаардаг. Зөвхөн гадаад хэл гэлтгүй бусад зүйлсийг сурах ч мөн адилхан гэж бодож байна. Амжилтын маань хамгийн том нууц бол маш энгийн. Хүслийн самбар гарга. Би өөрөө зурах дуртай болохоор хүслийн самбар дээрээ өөрийн зорилгуудыг манга маягаар эсвэл өөрөө digital-аар зурж хийх дуртай. Одоогоор бол хүслийн самбарынхаа хамгийн чухал зорилгууддаа хүрч чадсан. Бид өөрсдийнхөө мөрөөдөл зорилгыг гаргаж байж л хаа хүрэхээ мэдэн шүү дээ.

🎤Баярлалаа. Миний асуугаагүй орхигдуулсан, та хэлэхийг хүссэн зүйл бий юу?

Надтай адил өсвөр насны хүүхдүүддээ зориулж хэлэхийг хүслээ л дээ. Хэцүү үедээ үүнийг санаарай! Яагаад үүнийг эхлүүлж одоо хүртэл үргэлжлүүлж байгаагаа. Заримдаа бид өөрсдийн хүсээгүй үр дүн хүрдэг ч тэглээ гээд бүхий л ертөнц нурж байна гэж битгий бодоорой. Амьдрал чинь тэр чигтээ сурлагатай холбоотой байдаггүй юм.

🎤Нээлттэй, амттай яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны сурлагын өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас ажил, сурлагын өндөр амжилт хүсье.😉

🎤 Та бүхэн Ариунсанаагын маань ярилцлагыг үзэхийг хүсвэл доорх линк дээр дараарай.

https://www.facebook.com/theacademyofenglish1/videos/393712382393490