Англи хэлний Академийн нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт

Англи Хэлний Академи нь бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэх чиглэлд 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сүүлийн 8 жилийн турш монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг судлан боловсруулсан тусгай хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Эрч хүч, эерэг хандлага, бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн хамт олны нэг болж, байгууллагын үйл ажиллагаа, монгол ирээдүй болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулж, харилцан үнэ цэн бүтээхийг хүсвэл та яг одоо анкетаа илгээгээрэй. Шинийг эрэлхийлэгч, шинэ үеийн залуустай хамтран ажиллахад бид бэлэн байна.

АНКЕТ Бөглөх Заавар:
– Та анкет бѳглѳхдѳѳ үнэн, шударга, анхааралтай хандаарай.
– Анкет сүүлийн хэсэгт байгаа ИЛГЭЭХ товчийг илгээснээр таны өргөдөл илгээгдэнэ.
– Анкет бөглөж буй үедээ та browser-н цонхоо хаавал хадгалагдахгүй тул та анхааралтай байгаарай.
– Монгол хэлээр бөглөнө үү.

Материал хүлээн авах форм 3 хэсэгтэй.
– 1р хэсэг ерөнхий, хувийн мэдээллийн асуултууд.
– 2р хэсэгт Боловсрол болон туршлага
– 3р хэсэгт Та энэ хэсэгт 100-150 үгтэй эсээ бичиж, 1 видео ур чадварын бичлэг оруулна.