
“Англи хэлний Академи”ийн эцэг эхийн төлөөлөл болох О.Нарангаравыг бид “Jolly Talk” ярилцлагын энэ удаагийн дугаарт урин ярилцлаа. Тэрээр манай академид гурав дахь жилдээ 2 хүүхдээ суралцуулж байгаа билээ. Бид түүнтэй англи хэл, хувь хүний хөгжил төдийгүй эцэг, эхийн хүүхдэдээ үзүүлж болох нөлөөллийн талаар ярилцлаа. Түүний амттай, сонирхолтой ярилцлагыг хамтдаа уншъя.
🎤 Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг Отгонбаярын Нарангарав гэдэг. Одоо 32 настай. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүний их эмч , Хүүхдийн эмч мэргэжилтэй.
🎤 “Англи Хэлний Академи ” ийг сонгон хүүхдүүдээ сурах болсон түүхээс нь хоёулаа яриагаа эхэлье?
Анх 4 жилийн өмнө З. Ганчимэг захирлын зурагтанд өгч буй ярилцлагыг сонсоод Англи хэлийг авиалбар зүйгээр заадаг мөн хүүхдийн баруун зүүн тархийг хөгжүүлдэг тоглоомын аргаар заадаг гэдэг зүйлийг сонсоод анх хүүхдээ өгөх шийдвэрийг гаргаж байсан. Манай гэр бүлийн хувьд хүүхдээ илүү нээлттэй болгох зорилгоор сургалтанд анх хамруулж байсан.
🎤 Танай хүүхдүүд англи хэлний хичээлд хэр удаан явж байна?
Том хүү маань 3 жил дунд охин минь 1 дахь жилдээ суралцаж байна
🎤 Та хүүхдүүдээ хэл сурахад нь яаж дэмждэг вэ?
Англи хэлний хичээлийг нь бол сайн зааж өгч чадахгүй байгаа яагаад гэвэл миний хэлний түвшин бол сайн биш. Гэхдээ миний зорилго бол хамруулах зүйлээс нь хоцруулахгүй байх аль болох орчныг нь бүрдүүлж өгөх мөн өөрийнхөн хэмжээнд чанартай хийлгэхийг л хүсдэг.
🎤 Jolly Kids-ийн сургалтын хөтөлбөрийн давуу тал юу байв? Танай хүүхдүүд жилийн хугацаанд хэр их зүйл сурав?
Маш олон зүйлийг сурч байна. Энэ сургалтын хөтөлбөр нь хүүхдэд их сонирхолтой байдлаар их энгийнээр аливаа зүйлийг ойлгуулж чаддаг мөн хүүхэд сурах хүслийг өдөөсөн олон арга хэмжээг зохион байгуулж хүүхдэд сурах ээлтэй орчинг бүрдүүлж чадаж байгаа нь хамгийн том давуу тал. Хамт олны хувьд аливаа ажлыг цалгардуулж аргацаах үйлдэл гаргадаггүй бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг нь их таалагддаг.
🎤 Хүүхэддээ гадаад хэлийг сайн сургая гэсэн эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Ямар ч зүйл дээр тууштай бөгөөд хариуцлагатай байхад үр дүн заавал гардаг шүү дээ. Богино хугацааны үр дүнг хүлээхгүй тэвчээртэй урт хугацаанд гарах том амжилтыг хүлээгээрэй.
Мөн багш сургах ёстой биш би туслах ёстой гээд хариуцлагаа өөртөө авсан цагт аливаа зүйл их хөнгөн болдог.
Тэгэхээр та хүүхэддээ яаж туславал болох бол гэж бодох тусам маш олон арга гар ч ирдэг.
🎤 Багшид хүүхдээ даатгаж орхилгүй гэрт нь сайн давтуулах мэдээж чухал. Юуг анхаарууштай вэ?
Тэр хичээлийг өөрөө нөхөж үзээд хамт сураад хамт хийвэл их өгөөжтэй юм билээ. Мөн ээж нь мэдэхгүй учраас чи миний багш шүү гээд өнөөдөр сурсан зүйлээ надад заагаад өгөөч гэхээр надад заахын тулд маш хөөрхөн бэлдээд ирдэг. Гэх мэтчилэн чи бич сур гэвэл хэн ч хийхгүй тэгэхээр өөр өөр аргаар давтуулаад байхаар сайн сураад байгаа юм шиг санагдсан.
🎤 Баярлалаа. Миний асуугаагүй орхигдуулсан, та хэлэхийг хүссэн зүйл бий юу?
Хүн болгон хүүхэддээ тийм түвшинд л сурсан байх ёстой гэсэн өөр өөрийн цэнзүүр тавьдаг байх миний бодлоор тэгэх тусам хүүхэд илүү дарамтанд ороод байдаг юм шиг санагдсан. Харин тэр сурч байгаа зүйлийн сонирхлын бууруулахгүй байх нь хамгийн чухал юм шиг санагдсан. Сонирхол нь байгаа цагт сурах хүсэл нь өндөр байна тэр хирээр чанартай сурах байх гэж боддог.
🎤 Нээлттэй, амттай яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Баярлалаа та бүхэнд. Танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
🎤JOLLY FAMILY — 2 САРЫН АЯН-ны хүрээнд Нарангарав ээжийн англи хэл суралцаж буй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөө үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.